БШУЯ түүний харъяа БСҮХ /Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн/ “Монголын боловсролын хувирган өөрчлөлт” үндэсний чуулганыг ирэх 03 сарын 3, 4-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулах юм.
Үндэсний чуулган боловсролын бодлого, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангахын төлөө амжилт, алдаа, сургамж, 2030 он хүртэл баримтлах чиг шугам, үүрэг амлалтыг олон талуудын оролцоотой нэгтгэх зорилготой. Чуулганыг зохион байгуулахтай холбоотой олон нийтийн санаа бодлыг сонсох, үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх зорилгоор нээлттэй санал асуулга авч эхэллээ.
Боловсролын төлөө санаа тавьдаг, дуу хоолойгоо хүргэхийг хүссэн хүн бүхэн дараах холбоос, QR кодоор нэвтэрч өөрийн санал бодлыг илэрхийлэх боломжтой.
Вэбсайт дээрх холбоос – https://news.mnier.mn/news/107
Google form – ийн холбоос – https://forms.gle/y7DApqA495FkMYtk6
Эх сурвалж: БСҮХ.