Эрүүл мэндFocus

ЭХЭМҮТ үе үеийн удирдлагуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

XVII жарны “Хилэнт эх” хэмээх Модон луу жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн Ерөнхий захирал Ш.Алтантуяа үе үед ажиллаж байсан захирлуудыг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. 

Тус эмнэлэг нь байгуулагдаад 90 жилийн ойгоо 2020 онд тэмдэглэсэн бөгөөд энэ хугацаанд нийт зургаан захирал тус байгууллагын үйл ажиллагааг удирдан ажиллаж байжээ. 

Уулзалтад Монгол Улсын хүний Гавьяат эмч, Монголын Анагаах ухааны академийн гишүүн, Академич, АУ-ны доктор профессор Т.Эрхэмбаатар, АУ-ны доктор, профессор Г.Чойжамц, Хүний гавьяат эмч, АУ-ны доктор, Клиникийн профессор Ш.Энхтөр болон ЭХЭМҮТ-ийн анхны захирал болох Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Г.Данзан, захирал асан АУ-ны магистр, Хүүхдийн тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор Л.Батжаргал нарын гэр бүлээс төлөөлөл ирж оролцлоо. 

Энэ үеэр ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Алтантуяа урилга хүлээн авч, хүрэлцэн ирсэн эрхэмүүдэд талархал илэрхийлж, цаашид бүхий л тал дээр хамтран ажиллахдаа бэлэн байгаагаа илэрхийллээ. Мөн тэрээр “ЭХЭМҮТ-ийн үйл ажиллагаа өдий зэрэгтэй амжилттай яваа нь та бүхний тус, дэм их. Манай төвд дөрвөн том өргөтгөлийн барилгын ажил эхэлж, эхнээсээ ашиглалтад ороод байна. Дээрх бүтээн байгуулалтуудыг эхлүүлэхэд газрын асуудал маш чухал байсан бөгөөд үе үеийн удирдлагууд газраа маш сайн хадгалж үлдсэн учраас бид дээрх ажлуудыг хийж чадсан” гэдгийг онцоллоо. 

Тус үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болжээ. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version