ЭТТ

Төлөөлөн УЗ-ийн хараат бус гишүүнийг шалгаруулна

Компанийн тухай хуулийн 79.1, 81 дүгээр зүйлийн 81.5.1, 81.5.2, 81.5.3, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дүрэм, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 85 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах нийтлэг журам”-ыг тус тус үндэслэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна. 

1. Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүргийг гүйцэтгэхэд шаардагдах хангалттай ур чадвар, мэдлэг боловсрол, ажлын туршлагатай байх; 

2. Компани эсхүл түүний хараат, охин компанитай нэгдмэл сонирхолтой болон компанийн үйл ажиллагаанд оролцогч талуудын /зээлдүүлэгч, хувьцаа эзэмшигч, хувьцааны багцыг эзэмшигч, хамтран ажиллагч гэх мэт/ ашиг сонирхлыг төлөөлдөггүй байх; 

3. Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн бусад гишүүн, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдтэй нэгдмэл сонирхолтой этгээд биш, эсхүл тэдгээртэй төрөл, садангийн холбоогүй байх;

4. Тухайн компанийн томоохон харилцагчийн хяналтын багц эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан биш байх /нэг жилд тухайн харилцагчтай хийсэн хэлцлийн нийт дүн нь компанийн нийт активын 10-аас дээш хувьтай тэнцэж байвал “томоохон харилцагч” гэж үзнэ/;

5. Өөрөө, эсхүл эхнэр, нөхөр, эцэг эх, хүүхэд, төрсөн ах, эгч, дүү болон тэдгээртэй нэгдмэл сонирхолтой этгээд нь сүүлийн 3 жилийн хугацаанд тухайн компанид, эсхүл түүний хараат болон охин компанид эрх бүхий албан тушаал эрхэлж байгаагүй байх;

6. Нэр дэвшигч нь өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй;

7. Компанитай ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг, өрсөлдөгч аж ахуйн нэгжийн удирдлагад ажилладаггүй байх; 

8. Тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байхад ашиг сонирхол үүсэхгүй байх;

9. Эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан хуулийн этгээд нь дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь түүнээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй нь нотлогдсон; 

10. Эрүүгийн хуульд заасан эдийн засгийн, авлигын, өмчийн эсрэг гэмт хэрэгт шүүхийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдож байгаагүй байх;

11. Тухайн салбарын төрийн өмчит, эсхүл хувийн өмчийн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаггүй байх;

12. Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх; 

13. Англи хэл болон ярианы болон бичгийн чадвартай байх /2 ба түүнээс дээш гадаад хэлний мэдлэгтэй бол давуу тал болно/;

14. Төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн алба хашдаггүй;

15. Компанийн засаглалын сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байх.

Б. НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА: 

а) Олон улсын харилцаа, бизнесийн удирдлага, эрх зүйч, уул уурхайн инженер мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх /2 ба түүнээс дээш мэргэжил эзэмшсэн бол давуу тал болно/;

б) Мэргэжлээрээ 10 ба түүнээс дээш жил ажилласан байх;

в) Хөрөнгийн зах зээл, татвар, компанийн засаглал, бизнесийн эрх зүйн чиглэлээр компани, аж ахуйн нэгж, уул уурхайн салбарт ажиллаж байсан туршлагатай байх /комплайнс болон санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр мэргэшсэн бол давуу тал болно/;

г) Уул уурхайн салбарт хөрөнгийн зах зээл, төслийн хөрөнгө оруулалт чиглэлээр ажиллаж байсан туршлага давуу тал болно.

ХАРААТ БУС ГИШҮҮНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХОД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;

2. Анкет /төрийн албан хаагчийн анкетыг бөглөх, цээж зураг наасан байх/;

3. Ажил байдлын тодорхойлолт /ажил эрхэлдэг иргэн байууллагаасаа тодорхойлолт авах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл/;

4. Нийгмийн даатгалын лавлагаа,

5. Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалтад хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;

6. Иргэний үнэмлэхний хуулбар; 

7. Хараат бус гишүүнд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагад нийцэж буйгаа нотлох холбогдох материалууд.

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА, ГАЗАР:

Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчийн материалыг 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 16.30 цаг хүртэл Улаанбаатар хот-15160, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төв, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн байр 102 тоот, Төлөөлөн удирдах зөвлөлийн Ажлын алба, Нэр дэвшүүлэх хороонд хүлээн авна. 

АНХААРАХ ЗҮЙЛС: 

1. Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйны гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэний нэр, холбоо барих утасны дугаарыг бичнэ. 

2. Нэг дугтуйнд зөвхөн 1 нэр дэвшигчийн материалыг хийнэ.

3. Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно. 

4. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана. 

5. Материал хүлээж авсантай холбоотой компани ямар нэгэн үүрэг хариуцлага хүлээхгүй болно. 

6. Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна. 

7. Хараат бус гишүүнд нэр дэвшигчийг “Төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах нийтлэг журам”-д заасан үе шатны дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулна. 

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН НЭР ДЭВШҮҮЛЭХ ХОРОО

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version