World

Дэлхийн мөнгөний яармагт оролцов

Дэлхийн мөнгөний яармаг хоёрдугаар сарын 2-4-нд Берлин хотноо боллоо. Уг яармагт манай улсаас Монголбанк оролцож дурсгалын болон үнэт зооснуудыг дэлгэв.

Энэ онд Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, хөгжсөний 100 жилийн ойн тохиож байгаа бөгөөд уг ойн хүрээнд Монголбанк Дэлхийн мөнгөний яармагт зоос үйлдвэрлэлээр хамтран ажиллагч, Лихтенштейн улсын “Койн Инвест траст” компанитай хамтран оролцов. 

Монголбанк анхны дурсгалын зоосыг хуучнаар Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улс (БНАГУ)-д үйлдвэрлүүлж, түүнээс хойш дотоодын “Зоос гоёл” болон ОХУ-ын “Гознак” үйлдвэр, Япон улсын “Иточу” компани, “B.H.Mayers” компани, “Royal mint”, “Valcami Sa” зэрэг үйлдвэртэй хамтран ажиллаж иржээ.

Энэ жилийн Дэлхийн мөнгөний үзэсгэлэн яармагт Казахстан, Киргик, Болгар, Украины Төв банкууд болон бусад байгууллага оролцлоо.

Дэлхийн мөнгөний яармаг нь анх 1972 онд Швейцар улсад болж, 2006 оноос хойш Берлин хотноо тасралтгүй зохион байгуулж иржээ. Тус яармаг нь зоос, цаасан мөнгөн тэмдэгтийн дэлхийн нумизматууд, цуглуулагч нар гээд уг салбарын мэргэжлийнхний цуглардаг хамгийн чухал олон улсын үзэсгэлэнгийн нэг болжээ. .

Түүнчлэн дэлхийн өнцөг булан бүрээс дилерүүд, дагалдах хэрэгсэл нийлүүлэгчид, дуудлага худалдааны газруудын төлөөлөл цуглаж шинэлэг зүйлсээ дэлгэн үзүүлдэг бол дэлхийн мөнгөн тэмдэгтүүд, зоосны салбарын ханган нийлүүлэгч нар мөн уулзаж, хамгийн сүүлийн үеийн шинэ технологийг дэлгэн харуулдгаараа чухал ач холбогдолтой үйл ажиллагаа болжээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version