ХАА-н салбарFocus

Аварга малчдад “Хүндэтгэл үзүүлэх ёслол” зохион байгуулж байна

Сар шинийн босгон дээр мал аж ахуй, газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажиллаж байгаа шилдэг малчин, саальчин, тариаланчдыг зохих журмын дагуу шалгаруулдаг уламжлалтай. Ховд аймгийн удирлагууд энэ жил Хошой аварга малчин, аварга малчин өрхөд “Хүндэтгэл үзүүлэх ёслол”-ыг сумдын Соёлын төвд зохион байгуулж байгаа юм. Хошой аварга малчнаар есөн сумын 10 өрх шалгарсан бол аймгийн аварга малчнаар 16 сумын 71 өрх шалгарсан бол аварга саальчнаар гурван сумын гурван өрх, аварга тариаланчаар дөрвөн сумын долоон өрх тус тус шалгарсан байна. Шинэхэн аваргуудад хүндэтгэл үзүүлэх ёслолын үйл ажиллагаа /2024.01.27/ Мөст сумаас эхэлжээ.

Мөст сумын хувьд энэ жил “Аймгийн Хошой аварга малчин өрх” нэг, “Аймгийн аварга малчин өрх” дөрөв, “Алдарт уяач” нэг тодорсон байна. Үенч сумын хувьд “Аймгийн Хошой аварга малчин өрх” хоёр, “Аварга малчин өрх” гурав шалгарсан байна. Булган сумын хувьд “Аймгийн Хошой аварга малчин өрх” нэг, “Аварга малчин өрх” найм. “Аварга саальчин” нэг, “Аварга тариаланч өрх” нэг, “Алдарт уяач” хоёр тус тус шалгарчээ.

1 / 18
Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version