Гадаад харилцаа

Хяналтын тогтолцоог сайжруулахад БНСУ-ын талтай хамтарна

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан БНСУ-ын Санхүүгийн хяналт шалгалтын байгууллага /FSS/-ын тэргүүн дэд дарга ноён И Сэ Хүүн, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга ноён Пак Симүн нартай уулзаж цаашдын хамтын ажиллагааныхаа талаар санал солилцлоо.

Энэ үеэр Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан “Манай зохицуулалтын цар хүрээ сүүлийн жилүүдэд хурдацтайгаар өргөжин тэлж түүнийг дагаад дэвшилтэд технологид суурилсан зохицуулалттай байгууллагуудын эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоог сайжруулах, олон улсын жишигт нийцүүлэн технологид суурилсан хяналтыг нэвтрүүлэх нь чухал байна.

Энэ хүрээнд эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг зохицуулалтын бүх салбарт нэвтрүүлэхээр “Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалтын бодлогын баримт бичиг”-ийг баталсан бөгөөд цаашид энэ чиглэлээр туршлага солилцож олон талт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх хүсэлтэй байна” гэдгээ илэрхийлэв.

Энэ үеэр хоёр тал хил дамнасан санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, харилцан мэдээлэл солилцохоос гадна мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх гэмт хэрэг ялангуяа шинэ технологи болон виртуал хөрөнгийн салбарыг дээрх төрлийн гэмт хэрэгт урвуулан ашиглах эрсдэлийг бууруулах чиглэлд хамтран ажиллах, мөрдөн шалгах чиглэлээр хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцсон юм. 

Санхүүгийн зохицуулах хороо тус байгууллагатай хамтын ажиллагааны санамж бичгийг 2011 онд байгуулж, “Санхүүгийн хянан шалгагчдын түншлэлийн хөтөлбөр”-ийн хүрээнд хорооны хянан шалгагчдыг чадавхжуулах сургалтыг удаа дараа зохион байгуулсан бөгөөд уг ажлыг үргэлжлүүлж илүү олон чиглэлээр өргөн хүрээнд хамтарч ажиллахаар боллоо.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version