ХБЗFocus

Боомтын шилдэг төлөөлөгчөөр Т.Шагдарцэрэн шалгарлаа

Шилдэг боомтын төлөөлөгчөөр дорноговь аймаг дахь хилийн боомтын төлөөлөгч т.шагдарцэрэн шалгарав. Тодруулбал, Засгийн газраас хэрэгжүүлж буй Боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд хилийн нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, экспортыг эрчимжүүлэх, хамт олноо манлайлан ажилласан Шилдэг боомтын төлөөлөгчийг шалгарууллаа.

2023 оны Шилдэг боомтын төлөөлөгчөөр Дорноговь аймаг дахь Хилийн боомтын төлөөлөгч Т.Шагдарцэрэн шалгарав.

Улсын хэмжээнд 16 боомтын төлөөлөгч ажиллаж буй бөгөөд Дорноговь аймаг дахь Хилийн боомт хамгийн ачаалалтай ажилладаг хэсэг юм. Тухайлбал өнгөрсөн онд Замын-Үүд автозамын боомтын ачаа тээврийн хэсгийн урсгалыг анх удаа 24 цагийн горимд шилжүүлэн ажиллуулах туршилтыг 12 дугаар сарын 16-30-ныг хүртэл амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд энэхүү ажилд Дорноговь аймаг дахь Хилийн боомтын захиргаа өндөр ач холбогдол өгч ажилласан юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version