Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас хэрэгжүүлж буй “Сансрын хэрэглээний хөтөлбөр”-ийн хүрээнд сансрын технологийн хөгжлийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор БНХАУ-ын Харбины Технологийн Дээд Сургуульд 2024 оноос элсэн орох Докторын зэрэг олгох тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг нээлттэйгээр зарлаж байна.
Хөтөлбөрийн тухай:
Харбины Технологийн Дээд Сургууль нь 1920 онд байгуулагдсан бөгөөд судалгаанд чиглэсэн, нээлттэй, шинжлэх ухаан, инженерийн чиглэлийн үндэсний тэргүүлэх сургуулиудын нэг юм. БНХАУ-ын Засгийн газрын санаачилгаар тодорхойлсон Топ-9 сургуулийн нэг бөгөөд Инженерчлэлийн сургуулиудын жагсаалтаар улсдаа 2-т ордог бол дэлхийд 5-д ордог сургууль юм.
Суралцах чиглэл:
Хугацаа: Докторын хөтөлбөр 4 жил
Тэтгэлэгийн хамрах хүрээ:
- Сургалтын төлбөр;
- Сургуулийн дотуур байрны төлбөр (цэвэр ус, цахилгааны төлбөр орохгүй);
- Суралцах хугацааны амьжиргааны зардал (Хятадын тэтгэлгийн зөвлөлийн стандартын дагуу докторын хөтөлбөр 3500 юань/сар);
- Эрүүл мэндийн даатгалын зардал 800 юань/жил
Тавигдах шаардлага:
- Монгол Улсын иргэн байх;
- 2024 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар хөтөлбөрт өргөдөл гаргагч 40 нас хүрээгүй байх
- Сансрын технологийн салбар эсхүл судалгааны байгууллагад ажиллаж байсан мэргэжлийн туршлагатай байх;
- Англи хэлний ахисан шатны ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх;
- Монгол Улсын болон бусад улсын Засгийн газраас хүлээн зөвшөөрөгдсөн буюу магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг байгалийн ухаан, мэдээлэл харилцаа холбооны инженерийн чиглэлээр магистр доошгүй зэрэгтэй төгссөн байх;
- Дипломын голч дүн 3.0-аас багагүй байх;
- Эрүүл мэндийн хувьд гадаадад урт хугацаагаар суралцах боломжтой байх.
Бүрдүүлэх материал:
- Өргөдлийн маягт (Маягтыг https://studyinchina.csc.edu.cn цахим хуудсанд хандан бүртгүүлж, цахим хэлбэрээр өргөдлийн маягтыг бөглөж хэвлэнэ. Хэвлэсэн маягт дээр цээж зургаа нааж, гарын үсэг зурсан байна. )
Scholarship type: B
University code: 10213
- Магистрын дипломын болон дүнгийн хуудасны нотариатаар баталгаажуулсан хуулбар, тэдгээрийг англи хэл дээр орчуулж баталгаажуулсан байх;
- Их сургуулийн 2 багш эсхүл профессорын тодорхойлолт;
- Суралцах (судалгааны) төлөвлөгөө (Суралцахаар зорьж буй хөтөлбөр, мэргэжлийн болон хувийн сонирхол, эх орондоо эргэж ирээд хэрхэн үр дүнтэй ажиллах тухай 1000-аас доошгүй үгтэй зохиомж); Судалгааны ажлын төлөвлөгөөний загварыг доор хаягаар орж татна уу. / http://studyathit.hit.edu.cn/18366/list.htm /
- Гадаад хэлний түвшинг тодорхойлох гэрчилгээ (IELTS 6.0 эсвэл TOEFL 80 түүнээс дээш)
- Гадаад паспортын хуулбар /дор хаяж 1 жилийн хугацаанд хүчинтэй байх/
- Гэмт хэрэгт холбогдоогүй тухай баталгааны хуудас
- Эрүүл мэндийн шинжилгээ болон цусны шинжилгээний хуулбар
- http://homepage.hit.edu.cn/home-index хаягаар орж Харбины Технологийн Дээд Сургуулийн удирдагч багштайгаа холбогдон тодорхойлсон захиа авах.
Шалгаруулалт:
Бичиг баримт бүрэн өргөдөл гаргагчдын эхний шатны сонгон шалгаруулалтыг ЦХХХЯ зохион байгуулна. Сонгогдсон өргөдөл гаргагчид Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага болон Харбины Технологийн Дээд сургуулийн хамтарсан комисстой цахимаар ярилцлага хийнэ.
Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа:
2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр
ЦХХХЯ-ны Сансрын холбооны хэлтэс, 104 тоот
Холбоо барих хаяг:
Утас: 51-265104
Цахим шуудан: fr@mddc.gov.mn, zayabayar@mddc.gov.mn
ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЯАМ