МПМОнцлох

“Монцемент билдинг материалс ХХК хүлэмжийн хийн ялгаралыг 15 мянган тонноор бууруулсан”

Оны онцлох аж ахуйн нэгж, байгууллага, бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдөг “Энтрепренер-2023” шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа МҮХАҮТ-д /2023.12.22/ зохион байгуулагдлаа. 26 дахь жилдээ зохион байгуулагдсан энэхүү үйл ажиллагаа нь бизнес эрхлэгчдийн тухайн оны ажлын ололт амжилтыг дүгнэн, дэмжин урамшуулах, олон нийтэд сурталчлан таниулахад оршдог хэмээн МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин онцолсон юм.

“ENTREPRENEUR-2023” арга хэмжээний “GREEN Энтрепренер” буюу “Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгч Энтрепренер”-оор Монцемент билдинг материалс ХХК энэхүү нэр хүндтэй шагналын эзнээр тодорлоо.

Монцемент Билдинг Материалс ХХК нь үйл ажиллагаагаа эхлүүлсэн цагаасаа хойш байгаль орчинд ээлтэй бодлогыг эн тэргүүнд баримталж, Дорноговь аймгийн Өргөн суманд Монгол улсдаа жишиг цементийн үйлдвэрийг бүтээн байгуулсан. Сэргээгдэх Эрчим хүч гэдэг нь зөвхөн нар, салхины станцаар хязгаарлагдахгүй маш олон төрлөөр хөгжиж байгаа юм. Тухайлбал, цемент үйлдвэрлэлийн технологи нь цельсийн 300-600 хэмийн дулаан агаарт ялгаруулдаг бөгөөд Монцемент Билдинг Материалс ХХК нь энэхүү дулааныг дахин боловсруулж 5МВт эрчим хүч үйлдвэрлэж үйлдвэрийнхээ дотоод хэрэгцээний 40% -г хангаж байна. Хуурай аргын технологийн явцад ялгарах дулаанаар уур үйлдвэрлэж, түүгээрээ эрчим хүч үйлдвэрлэн жилд дунджаар 15000тн хүлэмжийн хийг бууруулсан байна. Уг технологийг Монгол улсдаа анх удаа нэвтрүүлсэнээр сэргээгдэх эрчим хүчний талаарх  шинэ ойлголтыг бий болгоод байгаа юм.

Монцемент билдинг материалс ХХК-ийн Цахилгааны хэлтсийн менежер Н.Батмөнх: Саяхныг болтол дэлхий нийтээрсэргээгдэх эрчим хүчний тухай ойлголт маань ерөнхийдөө ус, нар, салхин цахилгаан станц  байсан шүү дээ. Тэгтэл эрчим хүчний хэрэгцээ шаардлага, асуудал хэрхэн өргөжиж анхаарал татаж байгаа билээ. Манай улсын хэмжээнд ч мөн адил асуудал болж байна.  Үүнтэй холбоотойгоор дэлхийн өнцөг булан бүрт бүхий технологийн аргаар нээлт хийхээр судалж байгаа.

Монцемент билдинг материалс ХХК-ийн хувьд цементийн салбарт эрчим хүчийг хэрхэн нэвтрүүлж болох вэ гэдэг судалгааг хийсний үндсэн дээр цементийн үйлдвэрлэлийн процессийн үед ялгарсан халуун агаарыг дахин боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэх болсон. Ингэснээр үйлдвэрийнхээ дотоод хэрэгцээнийхээ 30-40 хувийг хангах цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх технологийг Монголдоо анх удаа нэвтрүүлээд байна.

Энэхүү технологийг нэвтрүүлснээр манай компани жил болгон хүлэмжийн хийн ялгаралыг 15 мянган тонн бууруулж байгаа. Ер нь Монцемент билдинг материалс ХХК эрчим хүчний хэмнэлтийн тал дээр маш олон үр дүнтэй ажлуудыг зохион байгуулдаг. Тухайлбал, 2023 оны Эрчим хүч хэмнэлтийн жил болгон зарласан. Хэрвээ энэ технологи нэвтрээгүй байсан бол 10-12 мянган Квт цахилгаан эрчим хүч хэрэглэх ёстой басйан бол одоо манай үйлдвэр 5-6 мянган Квт цахилгаан эрчим хүчээр төвийн эрчим хүчний системд дэмжлэг болон ажиллаж байгаа.

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version