ЗТХЯОнцлох

Цахим үйлчилгээний нэгдсэн платформыг нээж, 94 үйлчилгээг бүрэн цахимжууллаа

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2023 оныг БҮРЭН ЦАХИМЖСАН, БҮТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ХАРИУЦЛАГА, ҮР ДҮНГ ТООЦОХ ЖИЛ болгон зарласан. Энэ хүрээнд Зам, тээврийн салбарын мэдээллийн нэгдсэн платформыг /2023.12.21/ нээлээ.

Зам, тээврийн хөгжлийн яам нь 26 үйлчилгээг E-Mongolia цахим үйлчилгээний порталд оруулсан байна. Тухайлбал, автотээврийн хэрэгслийн гэрчилгээ олгох, дахин олгох, шинэчлэх, лавлагаа авах, мэргэшсэн жолоочийн үнэмлэх олгох, хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслээр зорчих тасалбар захиалах боломжийг бүрдүүллээ.

Нэгдсэн платформтой болсноос цаасаар солилцдог байсан статистик тоон мэдээллийг цахимаар, бодит цагийн (real-time) байдлаар нэгдсэн платформоос ашиглах боломжтой боллоо.

Мөн арга хэмжээний үеэр Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ цахим билет, тээврийн нэгдсэн систем, Auto box аппликейшн, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, мэргэшсэн жолоочийн үнэмлэх олгох, сунгах зэрэг цахимаар олгож буй үйлчилгээгээ олон нийтэд нээлттэй сурталчилж ажиллалаа.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version