Налайх дүүргийн 1 дүгээр хороо, “Их ам” гэдэг газар Суудлын автомашин Туул голын мөсөнд цөмөрч суусан тухай дуудлага мэдээлэл энэ сарын 21-ний өдрийн 03:10 цагт ОБГ-т ирсэн байна.
Дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн У-ын Тоёота приус-30 загварын суудлын автомашин, иргэн Б-ийн Мини күүпер загварын суудлын автомашинууд “Туул” голын мөсөнд цөмөрсөн суусан байсныг ажиллаж татан гаргажээ.