Гадаад харилцааНийгэмОнцлох

“Гамшгийн эрсдэлийн үр ашигтай менежментийн нэгдсэн тогтолцоо”-ны талаар ярилцлаа

БНХАУ-ын Наннин хотноо энэ сарын 4-8-ны өдрүүдэд зохион байгуулсан “Гамшгийн эрсдэлийн үр ашигтай менежментийн нэгдсэн тогтолцоо” сэдэвт семинарт ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Ц.Уранчимэг, Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Б:Баянмөнх нараар ахлуулсан алба хаагчид оролцоод ирлээ.

Семинарт тус улсын Онцгой байдлын яам, Улсын нөөцийн яам, Орон сууц, хот хөдөөгийн хөгжлийн яам,  Гуансигийн хөгжлийн шинэчлэлийн хороо, Гуанси мужийн Сангийн газар зэрэг таван гуйцэтгэгч агентлаг болон зүүн өмнөд Азийн улс, орнуудын төлөөлөл оролцсон юм.

Оролцогчид гамшгийн эрсдэлийг тодорхойлох, үнэлэх, гамшгийн эсрэг тэсвэрлэх чадвар, гамшгийн үед хариу арга хэмжээ авах болон Онцгой байдлын менежмент, бүс нутгийн хамтын ажиллагаа, нийгмийн хүртээмж, боловсрол, чадавхыг бэхжүүлэх  гэсэн үндсэн зургаан сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлж, харилцан саналаа солилцсон байна.

Мөн энэ хүрээнд гамшгийн эрсдэлийн удирдлагын чиглэлээр  мэргэшсэн техник, мэргэжлийн боловсролын сургууль, онцгой байдлын техник, технологийн үзэсгэлэн, яаралтай тусламжийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version