НийтлэлWorldтехнологиОнцлох

Multi-media -г хэрхэн хөгжүүлэх вэ?

Мэдээллийн нийгэм тасралтгүй хөгжихийг дагалдан, шинэ маягийн мэдээллийн хэрэгсэлийн нөлөө улам ихсэж байна. Хятад улсын интернет хэрэглэгчийн тоо 802 саяд хүрсэн бөгөөд түүний дотор гар утсаар интернет хэрэглэгчийн эзлэх хувь 98,3% байна. Мэдээллээр үйлчлүүлэгч болон олон төрлийн нийгмийн мэдээллийн хэрэгсэл нь маш олон боловсон хүчин, ялангуяа залуучуудын хувьд мэдээллийн анхны эх сурвалж нь болж байгаа төдийгүй, бараг хүн бүр мэдээлlийн эх сурвалж болж чадаж байна. Урьд өмнө нь “хүн мэдээллийг хайж олдог” байсан бол, одоо “мэдээлэл хүнийг олдог” болсон гэх болж.

Ши Жиньпиний “Төр засгийг засахуй” номд өгүүлэхдээ, орчин цагийн (Multi-media)-гийн үед цахим сүлжээний аюулгүй байдал байхгүй аваас, үндэсний аюулгүй байдал байхгүй хэмээн онцлон тэмдэглэжээ. Интернетийн тэрхүү давааг давж чадахгүй бол, урт хугацаанд эрх барих тэрхүү давааг давж чадахгүй. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл Multi-media тасралтгүй хөгжихөд, бүх үйл явцыг багтаасан олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, холографик олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, бүх гишүүдийн олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, цэвэр ашгийн олон нийтийн мэдээллийн хэрэгсэл буй болж байна. Мэдээлэл үгүй газар гэж үгүй, хамаарахгүй газар гэж үгүй, хэрэглэхгүй хүн гэж үгүй болж, олон нийтийн санаа бодлын экологи, мэдээллийн хэрэгслийн бүтэц, түгээх хэлбэр зэрэгт гүнзгий өөрчлөлт гарч, мэдээлэл, олон нийтийн санаа бодлын ажилд шинэ сорилт тулгарч байна.

Уламжлалт олон нийтийн мэдээлэл хэрэгсэл болон шинээр хөгжиж байгаа олон нийтийн мэдээллийн хэрэгсэл хоёр нь бие биеийг орлох бус, харин давхардах хандлагатай байж болох бөгөөд аль нэгийг нь тэргүүн зэрэгт, нөгөөг нь хоёрдугаарт тавих бус, харин ижил тэгш байх, аль нэг нь хүчтэй, нөгөөх нь сул бус, харин давуу талуудаа харилцан нөхөлцөж байх ёстой.

Цахим сүлжээний орон зай нь хүмүүсийн үйлдвэрлэл, амьдралын шинэ орон зай болж, хөдөлгөөнт интернет нэгэнт мэдээллийг түгээгч гол суваг болоод байна. 5G, их өгөгдөл, үүлэн тооцоолол, зүйлсийн интернет, хиймэл оюун ухаан зэрэг технологийн тасралтгүй хөгжлийг дагалдан, хөдөлгөөнт олон нийтийн мэдээллийн хэрэгсэл хурдтай хөгжих шинэ үе шатанд орох болно. Энэ нь өөрийн хөдөлгөөнт  түгээлтийн тавцанг байгуулж, арилжааны, нийгэмчлэгдсэн интернетийн тавцанг ашиглаж, олон нийтийн мэдээллийн гол гол хэрэгслүүдээр хөдөлгөөнт түгээлтийг дэмждэг болох юм байна.  

Уламжлалт олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон шинээр хөгжиж буй олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, төвийн болон орон нутгийн олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн мэдээллийн гол гол хэрэгсэл болон арилжааны тавцан, нийтэд зориулсан болон мэрэгжлийн олон нийтийн мэдээллийн хэрэгсэл тэдгээрийн хоорондын харилцааг зохицуулахын тулд ялгаатай, шинэ тутам хөгжиж буй, өндөр үр ашигтай олон нийтийн мэдээллийн цогц хэрэгсэл болох Multi-media л мэдээлэл түгээх системийг бүрдүүлнэ.

Мэдээлэлжилт нь бидэнд ховор боломжийг авчирч байна. Бид мэдээллийн хувьсгалын ололтыг ашиглан, нэвчин нийцэж нэг цогц болсон, нэгдэн нийлж нэг болсон бүрэн олон нийтийн мэдээллийн хэрэгсэл,  түгээлтийн бүтцийг цогцлоох явдлыг эрчимжүүлэх хэрэгтэй.

Интернет бол хоёр иртэй илд бөгөөд зураг, бичлэг, текстэн мэдээллийг Multi media-аар дамжуулан хэдэн ч цаг тасралтгүй түгээж, олон нийтийн санаа бодолд ихээхэн нөлөө үзүүлж чадна. Ийм нөлөөлөх хүчийг ашиглаж чадвал, улс орон, ард түмэнд аз жаргалыг  авчирч чадна, ашиглаж чадахгүй бол төсөөлөхөд бэрх хор хохирлыг ч авчирна. Мэдээллийн үйлдвэрлэлийн салбарт мөнхүү ханган нийлүүлэгч талын бүтцийн шинжтэй өөрчлөлт, шинэчлэлтийг хийж, ойлголт ухагдахуун, агуулга, хэлбэр, арга барил, арга хэрэгслээр дамжуулан, олон нийтэд нөлөөлж чадах хүчтэй зэвсэг болж чадах юм.

Тэрээр мөн өгүүлэхдээ, үнэн зөв мэдээллийг цаг тухайд нь тараахгүй бол, худал хуурмаг, мушгиж гуйвуулсан мэдээлэл хүмүүсийн сэтгэлийг үймүүлнэ. Эерэг, үнэн зөв, олон нийтийн санаа бодлыг илүү сайн хөгжүүлж бэхжүүлэхгүй бол, худал хуурмаг мэдээ дур зоргоороо түгэх болно. Энэ тухайд тэргүүлэх олон нийтийн мэдээллийн хэрэгсэл нь орон зайг сахин хамгаалах үүрэг хүлээх бөгөөд тэр тусмаа  сахин хамгаалах бүх хариуцлагыг хүлээж, илүү олон үнэн, бодитой, тодорхой, үзэл бодол нь тов тодорхой мэдээллийн агуулгыг цаг тухайд нь нийлүүлж, олон нийтийн санаа бодлыг зөв тийш хөтлөх эрхийг баттай атгах ёстой, хэрхэвч хайнга хандаж үл болно.

Multi media болон уламжлалт олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон шинээр хөгжиж буй олон нийтийн мэдээллийн хэрэгсэл бүгд нэг стандарт, нэг менежментийг хэрэгжүүлэх ёстой. Тэргүүлэх олон нийтийн мэдээллийн хэрэгсэл нь мэдээ, мэдээллийг оновчтой, цаг тухайд нь түгээж, хуульд нийцсэн бусад олон нийтийн мэдээллийн хэрэгсэлийг мэдээ, мэдээллийн эх сурвалжаар хангах хэрэгтэй. Үүнд, цахим сүлжээг технологийн шийдлээр улам сайжруулахын зэрэгцээ шинэ технологийн учруулах эрсдлээс ч мөн сэргийлэх ёстой гэжээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version