Гадаад харилцааWorldОнцлох

Цаг уурт мэдрэмжтэй ХАА-н чиглэлээр хамтрах талаар ярилцав

Канад Улсад албан ёсны айлчлал хэрэгжүүлж буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг /2023.11.20/ Канад Улсын Олон улсын хөгжлийн хамтын ажиллагаа эрхэлсэн сайд Ахмед Хуссен-тэй уулзав.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын улс төр, эдийн засгийн шилжилтийг амжилттай хэрэгжүүлж, тогтвортой, хүртээмжтэй хөгжлийг цогцлооход Канад Улсын хөгжлийн хөтөлбөрүүд чухал хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэв.

Энэ хүрээнд хөгжлийн хөтөлбөрүүд охид, эмэгтэйчүүдийг чадавхжуулах, жендерийн тэгш байдлыг хангах, мэргэшсэн төрийн албыг бэхжүүлэх болон уул уурхайн салбарын засаглалыг сайжруулах чиглэлд амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Хөгжлийн хамтын ажиллагааны сайд Ахмед Хуссен Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь чухал түнш Монгол Улстай хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглээд Иж бүрэн түншлэлийн хүрээнд Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулах төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, тухайлбал хоёр улсын ижил төстэй цаг уурын нөхцөл байдлыг харгалзан цаг уурт мэдрэмжтэй хөдөө аж ахуйн чиглэлээр хамтран ажиллахын төлөө байгаагаа нотлов.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны сайд Ахмед Хуссен-ийг Монгол Улсад айлчлахыг урьсан бөгөөд сайд А.Хуссен урилгыг талархан хүлээн авч буйгаа илэрхийлэв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version