Эрүүл мэндFocus
Чихрийн шижингийн эрсдлийн үнэлгээ хийв
Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газраас “Эрсдэлээ мэдэж, хариуцлагатай хандъя” уриан дор энэ сарын 14-нд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа.
Уг өдөрлөгт “Хэрлэн дом”, “Оюуны шим”, “Ач манал” ӨЭМТ, сумдын Эрүүл мэндийн төв, харьяа байгууллага, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, албан хаагчид оролцов.
Энэ үеэр аймгийн эрүүл мэндийн байгууллагууд иргэдэд чихрийн шижингийн эрсдэлийн үнэлгээ хийж, артерийн даралт, зүрхний цохилт, хэвлийн тойрог, биеийн жингийн индексийг тодорхойлж, зөвлөгөө өгсөн бөгөөд өдөрлөгийн үр дүн, үзлэг оношлогооны тайланг энэ сарын 25-нд эрүүл мэндийн байгууллагуудаас авахаар төлөвлөж байна.