Нийслэл

Улиастай-Шархадыг холбосон бетон гүүр ашиглалтад оржээ

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Улиастай-Шархадыг холбосон 97.3 метр бетон гүүрний барилгын ажил дуусаж, зорчих хөдөлгөөнийг нээжээ. 

Улиастай-Шархадыг холбосон гүүртэй болсноор тойрч явахгүй болсныг иргэд хэлж байна.

Гүүр ашиглалтад орсноор Гачуурт, Шар хадны замын ачааллыг багасгаж, түгжрэлийг бууруулах ач холбогдолтой юм.

Шар хадны автобусны эцсийн зогсоолоос Гачуурт хүртэл 4.27 км урт авто зам тавих, Улиастайн гол дээгүүр 97.3 метр урт төмөр бетон гүүр барих ажлыг улс, нийслэл, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийж байгааг албаныхан мэдээлж байсан билээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version