Бүгд Найрамдах Чех Улс (БНЧУ)-ын Боловсрол, залуучууд, биеийн тамирын яамнаас Чех хэл соёлыг сонирхон судалдаг оюутан, төгсөгч, багш, ажилтнуудыг дэмжих зорилгоор БНЧУ-д зохион байгуулагдах Слав судлалын Зуны сургалтын хөтөлбөр зарлагдлаа.
Энэхүү зуны сургалт нь жил бүрийн 7, 8, 9 дүгээр сард зохион байгуулагддаг бөгөөд сургалтын агуулгаас хамааран 3-4 долоо хоног үргэлжилнэ.
ТЭТГЭЛЭГТ ДАРААХ ЗҮЙЛС БАГТАНА:
- Сургалтын төлбөр
- Дотуур байр (өглөөний, өдрийн, оройн хоол)
- Зуны сургалтын хүрээнд зохион байгуулагдах соёлын арга хэмжээ болон аялалд үнэгүй хамрагдах эрх
- Зарим нийтийн тээврийн зардал
ТЭТГЭЛЭГТ ДАРААХ ЗҮЙЛС БАГТАХГҮЙ:
- Олон улсын тээврийн зардал
- Виз олголттой холбоотой зардлууд
- Даатгалын зардал
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- Чех хэл, соёлыг сонирхон судалдаг оюутан, төгсөгч, багш, ажилтан
- 18-аас дээш настай, Монгол Улсын иргэн;
- Чех хэлний А1 түвшний мэдлэгтэй эсвэл Англи хэлний В2 түвшний мэдлэгтэй байх.
Бүртгэл 2024 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийг хүртэл цахимаар явагдах бөгөөд үүнтэй холбоотой мэдээллийг энэхүү холбоосоор эсвэл 7012-0939 утсаар авна уу.