Онцгой дэглэмийн хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК 26.0 сая тонн нүүрс олборложээ.
Компани үүсгэн байгуулагдсан цагаас хойш өнөөдрийг хүртэлх 13 жилийн хугацаанд нийт 116.9 сая тонн нүүрс олборлосон байдаг бөгөөд нийт олборлолтын 22 хувийг Онцгой дэглэмийн хугацаанд олборлосон байна.