Орон нутагОрон нутагОрон нутагОрон нутагтНийгэм7 хоногОрон нутаг

Найман аймгийн 58 сум эрчим хүчээр бүрэн хангагдлаа

Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт 2018 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 16 цагийн үед орсон усархаг бороо, мөндөр,хүчтэй салхины улмаас Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ ТӨХК-ны харьяа Булган-Хархорин чиглэлийн 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын долоон бетон тулгуур багана, Эрдэнэт- Булган Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ны харьяа Хархорин-Хашаат чиглэлийн 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 19 модон тулгуур, Хархорин-Хотонт чиглэлийн 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 1 модон тулгуур унаж, тэдгээрийн дамжуулагч утас, аянгын тросс, изолятор, траверсууд бүрэн гэмтсэн аваар гарсан билээ.

Үүний улмаас  Архангай аймгийн 15, Баянхонгор аймгийн 20, Булган аймгийн 4, Дундговь аймгийн 1, Өвөрхангай аймгийн 20, Хөвсгөл аймгийн 3, Төв аймгийн 4, Өмнөговь аймгийн 1, Завхан аймгийн 1, нийт 9 аймгийн 69 сум цахилгаангүй болсон юм.

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайханаар ахлуулсан Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ ТӨХК, Эрдэнэт- Булган Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ын хамтарсан баг яаралтай арга хэмжээ аван 36 цагийн турш ажилсны үр дүнд 2018 оны 07 дугаар сарын 19-ны өдрөөс 20-ны шилжих шөнө 3 аймгийн 11 сум, 2018 оны 07 дугаар сарын 21-ны өглөөний 06.21 минутад 8 аймгийн 58 сум эрчим хүчээр бүрэн хангагдав. Ингэснээр улсын хэмжээнд гэмтэл аваарын улмаас эрчим хүч тасарсан сум,орон нутаг байхгүй болж байгаа юм.

Мөн Эрчим хүчний дэд сайд бөгөөд Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хэсгийн ахлагчТ.Гантулга ойрын өдрүүдэд ихэнх нутгаар үргэлжилсэн гэнэтийн хүчтэй аадар бороо байгаа тул Эрчим хүчний салбарын үйлдвэр компаниудын тоног төхөөрөмж, машин механизмын найдвартай ажиллагааг хангах, батлагдсан горимын дагуу бэлэн байдалд ажиллах, үер усны аюулд өртөж болзошгүй дамжуулах, түгээх шугам сүлжээ тоноглолуудад байнгын хяналт тавин урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Эрчим хүчний салбарын үйлдвэр компаниудын гүйцэтгэх захирал нарт үүрэг болгов.

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version