Боловсрол, шинжлэх ухаан, залуучуудын салбарт хамтран ажиллах тухай хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд Бүгд Найрамдах Чех Улсын их, дээд сургуульд 2-9 сарын богино хугацааны туршлага судлах сургалтын тэтгэлэг зарлагдлаа.
Нэг. Тавигдах шаардлага
- Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, 1, 2 дугаар ангид 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа иргэн;
- Магистрант: бакалаврын зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 35 хүртэлх насны;
- Докторант: магистр зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 45 хүртэлх насны;
- Өөр улсын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаагүй байх;
Хоёр. Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газрын тэтгэлэгт дараах зүйлс багтана:
- Сургалтын төлбөр
- Амьжиргааны зардал
- /Дотуур байр, даатгалыг оюутан өөрөө хариуцна./
Гурав. Бүртгэл
БҮРТГЭЛ 2023 ОНЫ 10 ДУГААР САРЫН 20-ООС 2024 ОНЫ 01 САРЫН 31-НИЙ ӨДРИЙГ ХҮРТЭЛ ЦАХИМААР ЯВАГДАНА.
https://scholarship.esis.edu.mn/ холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг бөглөж илгээнэ. Өргөдөлд дурдсан дараах баримт бичиг тус бүрийг англи хэл дээр орчуулсан хувийн хамт PDF /1 файлын хэмжээ 5Mb-аас ихгүй байх/ хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана.
Цахим бүртгэлийн системд байршуулах баримт бичиг:
Бакалавр, магистрын хөтөлбөрт бүртгүүлэх иргэд:
- Цахим өргөдөл
- Тодорхойлох захидал /Багш-2,/;
- Бакалаврын зэрэгт суралцах оюутан бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын гэрчилгээ, дүнгийн жагсаалтын хамт
- Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн суралцагч байх тохиолдолд нэмэлтээр дүнгийн хуулбар
- Суралцах төлөвлөгөө / Англи хэл дээр 200 үгээс доошгүй байх, Монгол орчуулгыг хавсаргах/;
- Гадаад паспорт;
- Англи хэлний B2 түвшний мэдлэгтэй болохыг батлах нотолгоо
- Цагдаагийн бичиг;/E-Mongolia-аас татаж авах боломжтой
- Суралцах сургуулиас тэнцсэн/хүлээн зөвшөөрөгдсөн гэсэн урилга (Acceptance letter)
Докторын сургалтад бүртгүүлэх иргэд:
- Цахим өргөдөл
- Тодорхойлох захидал /Багш-1, ажлын газар-1/;
Дээд боловсролын зэргийн дипломууд, тэдгээрийн дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар
- Англи хэлний B2 түвшний мэдлэгтэй болохыг батлах нотолгоо;
- Суралцах төлөвлөгөө /Англи хэл дээр 500 үгээс цөөнгүй байх, Монгол орчуулгыг хавсаргах/;
- Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт (Докторын сургалтад өргөдөл гаргах иргэд зайлшгүй хавсаргах, магистрын сургалтад өргөдөл гаргах иргэд хавсаргах шаардлагагүй ч хавсаргавал давуу талтай.)
- Гадаад паспорт
- Цагдаагийн тодорхойлолт /Е-Mongolia татаж авах боломжтой/
- Элсэлтийн урилга, багшийн урилга зэрэг тухайн элсэн орох сургуулиас олгогдох элсэлтийн материал (Acceptance letter)
Жич: Онлайн бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө бүртгүүлсэн баримт бичгийг ИЛГЭЭХ товчин дээр дарж баталгаажуулахыг анхаарна уу.
Бүртгэл дуусах цаг дөхөх тусам системийн ачаалал ихэсдэг тул эрт бүртгүүлэхийг зөвлөж байна. Бүртгэлийн системтэй холбоотой асуултыг 09.00-12.00 цагт 7577-8080 дугаараас авна уу.
Бүртгэлээс хоцорсон иргэдийг нэмж бүртгэх боломжгүй тул та тогтоосон хугацаанд бүртгүүлэхийг хүсье.
Бүртгэлийн баталгаажуулалтад баримт бичгийг үнэн зөвөөр байршуулах шаардлагатай. Баримт бичгийг хуурамчаар үйлдсэн тохиолдолд тэтгэлгийн эрхийг хасна.
Бүртгэлийн талаарх лавлагаа, мэдээллийг Боловсрол, шинжлэх ухааны яамны 7012-0939 утсаар авч болно.
БНЧУ-ын Дээд боловсролын байгууллагуудын талаарх мэдээллийг www.studyin.cz, сургалтын хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://regvssp.msmt.cz/registrvssp/csplist.aspx сайтаас авах боломжтой.
МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ