Тамирчдын амжилтFocusШинэ мэдээ

“Эрхэт хайрхнаас-Их богд хүртэл” адал явдалт аялал зохиолоо

Дэлхийн аялал жуулчлалын өдөр, Монголд зочлох жилийн хүрээнд “Эрхэт хайрхнаас – Их богд хүртэл” адал явдалт унадаг дугуйн аяллыг аймгийн ЗДТГ, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, “Хонгорын дугуйчид” унадаг дугуйн холбоо, Мазаалай номадик тур зэрэг байгууллага хамтран зохион байгууллаа. Тус аялал нь Баянхонгор аймгийн аялал жуулчлалын шинэ нөөц бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, бүс нутгийн аялал жуулчлалыг дэмжих зорилгоор зохиогдсон байна.

Аяллын багт аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Монгол банк, Улсын бүртгэлийн хэлтэс, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар зэрэг байгууллагуудын төлөөлөл багтжээ. Дугуйчид аяллын явцад хангай, тал хээр, говийн үзэсгэлэнт байгаль, нүүдэлчдийн амьдралын гурван өөр хэв маяг, түүх соёлын хосгүй нандин дурсгалуудтай танилцсанаараа онцлог болсон байна.

1 / 26
Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version