WorldОнцлох

“Ус бол Хүнс, Ус бол Амьдрал”

Дэлхийн хүнсний өдрийг энэ жил “Ус бол Хүнс, Ус бол Амьдрал” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Хоол, хүнсний үйлдвэрлэл нь усны нөөцөд шууд нөлөө үзүүлдэг гэдгийг харуулах зорилгоор Байгалийн түүхийн музейд “Ус бол Хүнс” сэдэвт үзэсгэлэн 10-р сарын 16-20-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Тус үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, НҮБ-ын ХХААГ-ын суурин төлөөлөгч Винод Ахужа нар үг хэллээ.

Дэлхийн хүнсний өдрөөр НҮБ-ын ХХААБ-ын байгуулагдсан өдөр тохиож байна. Тиймээс  тус өдрийг хүнс, хөдөө аж ахуйн салбарын эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжил, экосистемийн тэнцвэрт байдалд эзлэх стратегийн ач холбогдлыг олонд таниулах, ололт амжилт, тулгарч буй асуудлуудад анхаарал хандуулах, гарц, шийдлийг хэлэлцэх, хамтын хүчийг нэгтгэх, хүнсний тогтолцооны тогтвортой хөгжилд хүн бүрийн үүрэг оролцоо чухал болохыг сануулах зорилгоор тэмдэглэж байгаа юм.

Мөн нээлтийн үеэр Монгол улс 1973 онд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагад (ХХААБ) гишүүн орноор элссэний 50 жилийн хамтын ажиллагааны ойтохиож байгаа юм.  Хамтын ажиллагааны ойг тохиолдуулан ажил, амжилтыг нэгтгэсэн зурган номын нээлтийг хийлээ. Түүнчлэн Монгол Шуудан ХК-тай хамтран ойн марк бүтээж, маркийг олонд танилцуулав.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version