Дархан, Сэлэнгийн чиглэлд замд гарахгүй байхыг анхааруулж байна
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо орж жижиг гол, хуурай сайр, уулын бэлээр уруйн үер буух, гол мөрний усны түвшин нэмэгдэж богино хугацаанд үерлэх эрсдэлтэй байгаа тул голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг сонор сэрэмжтэй байж, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг сануулж байна. Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөл бүрдүүлэхийг холбогдох мэргэжлийн байгууллагуудад зөвлөж байна.
Өнөөдрийн байдлаар Дархан, Сэлэнгийн чиглэлийн замд үер усны хэмжээ их байгаа талаар иргэдийн цахим хуудсандаа мэдээснийг хүргэж байна.
Хэн бүхнээ үер усны аюул ослоос урьчилан сэргийлүүлж би цаг тухайд нь бичлэг оруулъя. Та хэд маань боломжоороо түгээж шейр хийгээрэй. 2018.07.16 13:23 цаг