Байгаль орчин

Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид 126 мянган мод тарив

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөний хүрээнд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын бие бүрэлдэхүүн “НЭГ САЯ” мод (2022-2030 онд) тарихаар төлөвлөсөн юм.

Төлөвлөгөөний дагуу өнгөрсөн жил /2022 онд/ 72.856 мод тарьж, арчлан ургуулсан бол энэ онд /2023/ 120.000 мод тарихаар төлөвлөснөөс өнгөрсөн хаврын тарилтаар 118 байршилд хайлаас, улиас, агч, шар хуайс, гацуур, чацаргана, шинэс, бургас, нарс, голт бор, буйлс зэрэг 11 төрлийн 63.279 модыг 31.6 га газарт тарьж, арчилгаа, усалгааг гүйцэтгэж байна.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүн /2023.10.13/ сүүлийн суулгацаа Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд байрлах Нарстай аманд суулгав. Ийнхүү энэ оны намрын тарилтаар Улаанбаатар хот, аймаг орон нутгийн хэмжээнд 60.000 гаруй мод тарьж, төлөвлөсөн ажлаа 6000 модоор давуулан гүйцэтгэхийн зэрэгцээ их дээд сургуулиудын 5000 гаруй оюутан залуусын хамт эвдэрч доройтсон ойн цоорхойг нөхөх ажлыг амжилттай зохион байгууллаа.

Цагдаагийн хурандаа П.Оростогоо “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах, ой мод, усны нөөцийг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хангах чиглэлээр нийт ард иргэдтэйгээ хамтраад манлайлан түүчээлэн оролцох болно. Нэрт соён гэгээрүүлэгчийн хэлсэн үгэнд “Мод бол ертөнцөд үлдээж буй миний хөшөө” гэж хэлсэн байдаг” гэлээ. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version