МГБССНFocus

МГБССН: Явуулын тусламж үйлчилгээний чанарт анхаарч байна

Mонголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг MFWA, Булган аймгийн Сайхан Сумын Засаг даргын тамгийн газар, аймгийн Эрүүл мэндийн төв хамтран ЯВУУЛЫН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ 10 сарын 9-нөөс 10 сарын 13-ны өдрүүдэд хүргэж байна.

Сумын төвөөс 55-аас дээш км алслагдсан, ам бүл цөөхүүлээ учир малаа орхиод эмнэлэг явах боломжгүй гээд олон шалтгааны улмаас ТЭР БҮР ЭМНЭЛГИЙГ ЗОРЬДОГГҮЙ, ОРХИГДДОГ, ЭМД төлөөгүй, төлөх боломжгүй, хол явах боломжгүй байдаг сумын малчин иргэдийн дунд сүүлийн 5 жил нэг ч удаа эмнэлгийн тусламж үйлчилгээнд хамрагдаагүй хүн ч байгаа аж.

ҮЗЛЭГЭЭР:

  • ЭХО үзлэг /Жирэмсэн, дотор, эмэгтэйчүүд/
  • Шинжилгээ /Ерөнхий, БЗДХ, ХДХВ/ДОХ, мазок/
  • Хяналт /Жирэмсэн, хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн/
  • Вакцин

Сайхан Сум нийт 4000 шахам иргэнтэй, 6 багт хуваагддаг бөгөөд эхний өдөр нэгдүгээр баг, хоёрдугаар багаар очиж, үзлэг оношилгоо хийлээ.

Үзлэгийн явцад манай иргэдийн дунд артерийн даралт ихсэлт түгээмэл байсан бөгөөд шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлсэн юм. Мөн залуу гэр бүлүүдэд БЗДХ, ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх, гэр бүл төлөвлөлт, жирэмслэхээс хамгаалах арга хэрэгслийн талаарх мэдээллийг өгч, БНСУ-ын Хүн амын эрүүл мэнд, нийгмийн халамжийн нийгэмлэгийн хандивласан Honey бэлгэвч, даралтны эм, ЖСАХ эм, лаа, витаминыг тараалаа.

#MFWA#30yearsanniversary

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version