Орон нутагFocus

Булган аймгийн гамшгаас хамгаалах бэлэн байдлыг шалгаж байна

Булган аймагт гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгуулж эхэллээ. Энэ нь тус аймгийн гамшгийн үеийн бэлэн байдлыг дүгнэх, зөрчил дутагдлыг арилгуулах зорилготой. Мөн орон нутгийн алба, мэргэжлийн анги хуулийн этгээд сайн дурын хэсгийн гамшгаас хамгаалах үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалтыг үнэлэх юм.

Тухайлбал, харилцаа холбоо зарлан мэдээллэх хэрэгслийн бэлэн байдал, гамшгийн үеийн хүч хэрэгсэл дайчлан гаргах ажиллагаа, нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ болон урьдчилан сэргийлэх сургалт ямар түвшинд байгаад дүн шинжилгээ хийнэ.

Тус үзлэгийг зохион байгуулахаар Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг тухайн аймагт ажиллаж байгаа юм.

Мөн энэ үеэр ажлын хэсгээс гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн гишүүд болон ард иргэдэд “Үндэсний сөрөн тэсвэрлэх, даван туулах чадвар” сэдвийн хүрээнд гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдлэг ойлголтыг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулж байна.

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт Булган аймаг, сумдын Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги сайн дурын хэсэг, найм хүртэлх хуулийн этгээдийг хамруулах энэхүү /2023.10.9/ үйл ажиллагаа аравдугаар сарын 15 хүртэл үргэлжилнэ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version