Байгаль орчинНийгэмОнцлох

“Эко-Баянзүрх” өдөрлөг боллоо

Монгол улс нь нэг хүнд ноогдох хуванцар хаягдлаар дэлхийд 9-р байрт жагссан бөгөөд цаашид хог хаягдлын байгаль орчин, нийгмийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг нэн даруй бууруулах шаардлага зүй ёсоор тулгарч байна. Нөгөө талаас агаар орчны бохирдлыг бууруулах, байгалийн нөөц хэмнэхэд иргэн, байгууллага, ААН-үүдийн хог хаягдлаа ангилан ялгах үйл ажиллагааг идэвхжүүлэх, агаар хөрсөнд хаягдах хог хаягдлыг хамгийн бага түвшинд хүргэх боломжийн талаар олон нийтийн мэдлэгийг нэмэх, оролцоог идэвхжүүлэх нь өндөр ач холбогдолтой юм.

Мөн Баянзүрх дүүргийн “Хөгжлийн зураглал 2030” тусгагдсан ногоон хөгжлийн бодлогын хүрээнд аж ахуйн нэгж салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэх, иргэдийн оролцоог хангах, орчны бохирдлыг бууруулах зорилтот үйл ажиллагаануудыг иргэд олон нийтэд сурталчлах шаардлагатай байна.

Иймд иргэд, өрхүүд, СӨХ, хороодын оролцоог чухалчлан тэдний сайн туршлагыг хуваалцах, байгальд ээлтэй, хог хаягдалгүй хэв маяг, соёлыг хэвшүүлэх олон талын оролцоо бүхий “Эко-Баянзүрх” үзэсгэлэн, өдөрлөгийг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Европын холбооны Свич-Эйшиа хөтөлбөрийн санхүүжилттэй “Монгол улс дахь Хуванцар хаягдлын тогтвортой байдлыг хангах” төслийн хамтран хэрэгжүүлэгч “Монголын Тогтвортой Хөгжлийн Гүүр” ТББ нар хамтран /2023.10.07/ зохион байгууллаа.

Тус өдөрлөг нь агаар, орчны бохирдол, хог хаягдлын менежментийн талаар олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, оролцоог нэмэгдүүлэх, байгальд ээлтэй  эко шийдлүүдийг танилцуулах, хэрэглээнд нэвтрүүлэх зорилготой байсан юм.

Дараах байгал орчны асуудалд чухал үүрэг гүйцэтгэдэг оролцогч талуудыг хамруулна:

  1. Нийслэлийн агаар, орчны бохирдолтой  тэмцэх газар
  2. Ногоон зээлийн санхүүжилт олгогч байгууллагууд
  3. Таван толгой түлш ХХК
  4. Таван толгой түлш ХХК-ны Баянзүрх дэх Хэрэглэгчдэд үйлчлэх төв
  5. Био ариун цэврийн байгууламж үйлдвэрлэгч ААНБ
  6. Монгол гэрийн халаалт, дулаалга, агаар сэлгэлтийн ЧИП төсөл
  7. Байшин сууцны дулаан алдагдлыг бууруулах Дулаан шийдэл төсөл
  8. Хуванцар дахин боловсруулах ААН/үйлдвэрүүд
  9. Инновац хөгжүүлэгчдийн төлөөллүүд, уран бүтээлчид
  10. Хог хаягдлын менежментийн төслүүд ба төлөөллүүд
  11. Иргэний нийгмийн байгууллага
  12. Эко клубууд
  13. Дахивар түүхий эдийн бусад бараа бүтээгдэхүүнүүд

Зохион байгуулагчид

  • Баянзүрх Дүүргийн Засаг даргын Тамгын Газар
  • “Монголын Тогтвортой Хөгжлийн Гүүр” ТББ – Европын холбооны Свич-Эйшиа II хөтөлбөрийн санхүүжилтэй хэрэгжиж буй “Монгол улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах” төслийн хамтран хэрэгжүүлэгч

Үзэсгэлэнд оролцогчид

  • Зүймэл даавуун урлал- өөдөс торго, материалаар загвар бүтээхүй
  • Борду- эко хүнсний савлагаанууд
  • Эс И Эс Эл Смарт Солюшнс -хуванцар дахин боловсруулдаг үйлдвэр
  • С.Жамъянхорол- хаягдлаар хийсэн хөгжмийн зэмсгийн бүтээлүүд
  • Спек Материалс ХХК -Аргал, хуучин хувцсаар хийсэн цаас үйлдвэрлэл
  • Эндийгийн прокат -хувцас түрээсийн үйлчилгээ
  • Ногоонли ХХК- Эко бараа бүтээгдэхүүн худалдаалдаг дэлгүүр
  • Тогиноc лавгарден
  • 15-р хороо, 5R сүлжээ – өрх, СӨХ, ИНБ-ын байгальд ээлтэй жишиг
  • ДХИС-ийн Экологийн аюулгүй байдал судлал клуб
  • Монгол улс дахь хуванцар хог хаягдлын тогтвортой байдлыг хангах төсөл

Бохирын систем

  • Жондоо ХХК
  • Эколос ХХК
  • Эко од байгууламж ХХК

Гэр байшингийн дулаалга

  • Монгол гэрийн халаалт, дулаалга, агаар сэлгэлтийн ЧИП төсөл
  • Пипл ин нийд ОУТББ
  • Байшин сууцны дулаан алдагдлыг бууруулах Дулаан шийдэл төсөл
  • Монголын Тогтвортой Санхүүжилтийн холбоо ТББ
  • Монголын Эмэгтэйчүүдийн сан

Сайжруулсан шахмал түлш

  • Таван толгой түлш ХХК
  • Таван толгой түлш ХХК-ны Баянзүрх дүүргийн Хэрэглэгчдэд үйлчлэх төв (угаарын хий мэдрэгч төхөөрөмжийн худалдаа, үйлчилгээ, зөвлөмж мэдээлэл өгөх)

Зээлийн бүтээгдэхүүн

  • GSB капитал ББСБ
  • Монголын Тогтвортой санхүүжилтийн холбоо ТББ
Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version