WorldFocus

Израиль улсад суугаа монгол иргэдийн анхааралд

Израиль улсад үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан оршин суугаа газраасаа гарахгүй, олон нийтийн газраар зорчихгүй байх, израилын талын холбогдох байгууллагаас энгийн иргэдэд өгч буй зөвлөмж, анхааруулгыг чанд даган мөрдөж анхаарал болгоомжтой байхыг тус улсад оршин суугаа иргэддээ анхааруулж байна.

Тодруулбал, өнгөрөгчч бямба гарагийн өглөө /2023.10.07/ Палестины газар нутгийн нэг хэсэг болох Газын зурвасаас Хамас зэвсэгт байгууллага агаар, газар, усаар Израиль улсын нутаг дэвсгэрт гэнэт халдан довтоллоо. “Израилийн иргэдээ, бид дайны байдалд байна” гэж тус улсын ерөнхий сайд Бенжамин Нетаньяху халдлага эхэлсний дараахан цацсан видео мэдэгдэлдээ өгүүлжээ. Үүний улмаас хэдэн зуун израиль хүн алагдаж, шархадсан байна. Орой нь Израилийн арми Газын зурваст агаарын цохилт өгснөөр дахин хэдэн зуун палестин хүн алагдаж, 1,600 орчим хүн шархадсан тухай мэдээлж буй.

Тус улсад албан бус тоогоор 250 орчим монгол иргэн байгаа юм. Тиймээс хэрэв иргэн танд яаралтай туслалцаа, дэмжлэг хэрэгтэй бол:

ГХЯ-ны +976-83042222

Анкара дахь ЭСЯ-ны +90-5340128408

Каир дахь ЭСЯ-ны +20-1120762664 дугаарын шуурхай утсаар болон dep10@mfa.gov.mn цахим шуудангаар холбогдоно уу.

Эх сурвалж: ГХЯ-ны Консулын газар

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version