ЭМЯ

Улсын байцаагчдыг чадавхижуулах сургалт боллоо

Эрүүл мэндийн яамны Салбарын хяналтын газраас Нийслэлийн прокурорын газартай хамтран эрүүл мэндийн салбарын хяналтын улсын байцаагчдыг чадавхижуулах сургалт зохион байгууллаа.

Эрүүл мэндийн яам, Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Нийслэлийн эрүүл мэндийн газрын 50 гаруй улсын ахлах байцаагч танхимаар хамрагдаж, орон нутгаас 150 гаруй улсын ахлах байцаагч цахимаар оролцсон юм.  

Улсын байцаагч нарт “Зөрчил шалган шийдвэрлэхэд  анхаарах асуудлууд”, “Улсын байцаагчаас зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахад анхаарах зарим асуудлууд” сэдвээр Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.Сундуй илтгэл тавьж, эрх бүхий албан тушаалтнуудаас шийтгэл оногдуулсан шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг шалгах шалгалтын талаар мэдээлэл өглөө.

Түүнчлэн энэ удаагийн сургалтаар Зөрчлийн тухай хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх болон зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахад тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний  талаар санал солилцов.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version