НийгэмОнцлох

“Ажлын байр-Бэлгийн дарамтгүй орчин” сарын аянд нэгдэхийг уриаллаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, “Ажлын байрны бэлгийн дарамттай тэмцэх” иргэний нийгмийн байгууллагуудын эвсэлтэй хамтран НҮБ-ын Хүн Амын сангийн дэмжлэгтэйгээр ажил олгогч, ажилтнуудын ажлын байрны бэлгийн дарамтын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, түүнээс урьдчилан сэргийлэх, байгууллагад хүний эрхийн соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “АЖЛЫН БАЙР- БЭЛГИЙН ДАРАМТГҮЙ ОРЧИН” сарын аяныг үндэсний хэмжээнд 2023 оны 10 дугаар сарын 1-нээс 31-ний өдрийн хооронд зохион байгуулж байна.

Аяны хүрээнд

-Жендэрийн эрх тэгш байдлыг хангах, Хөдөлмөрийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, ажил олгогч, ажилтны эрх, үүрэг, хариуцлага, ажлын байрны бэлгийн дарамтаас ангид байх эрх, урьдчилан сэргийлэх, ажлын байрны бэлгийн дарамтны үр дагавар, хор уршиг, ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн тохиолдолд гомдол гаргаж асуудлаа шийдвэрлэх талаарх ойлголт мэдлэг, хандлагыг нэмэгдүүлэх сургалтыг Улаанбаатар хот болон аймаг орон нутаг дахь төрийн болон хувийн аж ахуйн нэгжүүдэд Комиссоос зохион байгуулах: “Ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх нь” сургалтын гарын авлагыг ЭНДЭЭС ТАТАЖ АВНА УУ.

-Ажил олгогч, иргэд олон нийтэд зөвлөгөө, мэдээлэл өгөх

-Ажлын байрны бэлгийн дарамтад холбогдох зөрчлийг шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудлаар хууль хяналтын байгууллага болон иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулах

-Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг ажлын байрны бэлгийн дарамтны талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх сургалтад хамруулах, олон нийтэд соён гэгээрүүлэх мэдээ, мэдээлэл, контент бэлтгэж түгээхэд дэмжлэг үзүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Хэрвээ та ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх зөвлөгөө, мэдээлэл авах, гарсан зөрчлийн талаар мэдээлж, гомдол гаргах бол ХЭҮК-ын 70 000-222 эсвэл 262971 дугаар болон WWW.NHRCM.GOV.MNхаягаар хандаарай.

Ажлын байрны бэлгийн дарамт нь хүний эрхийн ноцтой зөрчил юм.

Тиймээс “АЖЛЫН БАЙР- БЭЛГИЙН ДАРАМТГҮЙ ОРЧИН” аянд нэгдэцгээе.

АЖЛЫН БАЙРНЫ БЭЛГИЙН ДАРАМТЫГ ҮЛ ТЭВЧЬЕ                                            

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС 

АЖЛЫН БАЙРНЫ БЭЛГИЙН ДАРАМТТАЙ ТЭМЦЭХ ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ЭВСЭЛ

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version