уран зурагФото сурвалжлагаFocus
Зураач М.Болортуяагийн “Анхны хавар”
Бэхэн зургийн мастер, залуу зураач М.Болортуяа өчигдөр /2023.10.01/ “Анхны хавар” нэртэй тав дахь бие даасан үзэсгэлэнгээ нээлээ. Хүн байгаль хамтдаа оршин байдаг энэ дэлхийд амьтай бүхнийг хайрлан хамгаалах, энэрэн хайрлахын ухааныг ойлгуулах шиг…
Тэрбээр гурав дахь хүүхдээ хэвлийд нь байхад эхлүүлсэн энэхүү бүтээлдээ амьдралын үргэлжлэл үр хүүхэд, хайр дүүрэн өсгөхийн сацуу, мөнхөд тэднийхээ бат бөх цайз ар тал болох учиртайг харуулахийг зорьсон. Би байгаль эхийн бүтээлийг баясан баясан буулгасан юм хэмээн нээлтийн үеэр онцолж байлаа.
Түүний 2022, 2023 онд урласан энэхүү бэхэн зургуудаар амьтад зурахаа түр завсарлаж, илүү нийгэмд чиглэсэн, нийгмийн алдаа оноог харуулсан бүтээлүүдээр дахин уулзахын ерөөл тависан юм.
П.Нарандэлгэр