Урлаг спортФото сурвалжлага

Францчууд дэлхийн хошой аварга боллоо

ОХУ-ын Москва хотын “Лужник” цэнгэлдэх хүрээлэнд 21 дэх удаагийн ДАШТ зургадугаар сарын 14-д ОХУ, Саудын Арабын тоглолтоор эхэлж байсан бол өчигдөр Франц, Хорватын шигшээ багийн тоглолтоор өндөрлөлөө.

1998 оны дэлхийн аварга Францын шигшээ баг шөвгийн 16-д Аргентинийг, шөвгийн наймд Уругвайг, хагас шигшээд Белгийг хожин аваргын төлөө шалгаран үлдэж, хамгийн сүүлд Хорватыг 4:2-оор хожиж, дэлхийн хошой аварга боллоо.

Энэ удаагийн дэлхийн аваргад Францын шигшээ баг нэг ч ялагдалгүйгээр “Алтан цом”-ын эзэн болж, Францын 19 настай Килиан Мбаппе залуу тоглогчийн шагналыг авлаа. Тэрбээр дөрвөн гоол оруулж, мэргэн буучдын жагсаалтын хоёрдугаар байрт бичигдлээ.

Харин Английн Харри Кейн зургаан гоол оруулсан амжилтаар мэргэн буучдын шагналыг хүртсэн бол шилдэг тоглогчид олгодог “Алтан бөмбөг”-ийн эзнээр Хорватын шигшээ багийн хагас хамгаалагч Лука Модрич тодорлоо.


0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version