Эрүүл мэндFocus

Тайвань улсын эмнэлгүүдийн холбоо ГССҮТ-тэй хамтын ажиллагааны гэрээгээ сунгав

Тайвань улсын эмнэлгүүдийн холбоо, “Yuang Rung”, “Tri service”, “Taichung veterans” эмнэлгийн удирдлага, эмч нарын баг бүрэлдэхүүн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд айлчилж хамтын ажиллагааны уулзалт, сургалт хийлээ.

Тус уулзалтаар эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааг өргөжүүлэх, тусламж үйлчилгээний шинэ технологийг нэвтрүүлэх, эмч мэргэжилтнүүдийг сургаж чадавхижуулах, туршлага солилцох чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлэх гэрээнд ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах болон холбогдох албаны хүмүүс гарын үсэг зурсан байна.

Мөн энэ өдөр “Yuan Rung” эмнэлгийн гэмтэл согогийн мэс заслын эмч Chen.Cheing-Fu “Biportal endoscopic spinal surgery” сэдвээр лекц уншиж, сургалт хийжээ.

Гэмтэл согог судлалын үндэсний төв 2016 оноос эхлэн Тайвань улсын эмнэлгүүдийн холбоо, “Yuang Rung” эмнэлэгтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд төвийн эмч, мэргэжилтнүүдийг урт болон богино хугацааны сургалтанд хамруулж, хүнд ховор тохиолдлын эмгэгүүдийг тус улсад үнэ төлбөргүй эмчлүүлэх болсон юм.

Түүнчлэн тус улсын эмч, мэргэжилтнүүд ГССҮТ-д үзлэг, оношлогоо, мэс заслын эмчилгээг хамтран хийж, ажлын байрны болон танхимын сургалтыг зохион байгуулахаас гадна  “Ковид-19” цар тахлын жилүүдэд 5G цахим төхөөрөмж ашиглан алсын зайнаас хамтарсан үзлэг, оношлогоо, мэс засал эмчилгээг амжилттай хийсэн билээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version