Чойжин ламын сүм музей нь тусгай хэрэгцээт хүүхэд багачуудад соёлын өвийг танин мэдэх, хайрлан хамгаалах, бахархах сэтгэлгээг бий болгох, төлөвшүүлэх зорилгоор Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай хамтран “ТЭГШ ХҮРТЭЭМЖТЭЙ МУЗЕЙ: ХҮҮХЭД БҮХЭН ХӨӨРХӨН” өдөрлөг арга хэмжээг /2023.09.21/ зохион байгууллаа.