Гадаад харилцааОнцлох

Румын улстай хамтран ажиллах санамж бичиг байгуулна

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээРумын Улсын Гадаад хэргийн сайд Люминица Одобескутэй /2023.09.21/ уулзалт хийв.

Уулзалтаар Монгол, Румын Улс хоорондын уламжлалт, найрсаг харилцааг улам бүр бэхжүүлэх, үүнд худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, эрчим хүч, ялангуяа газрын тос боловсруулах, боловсрол, соёл, аялал жуулчлал зэрэг салбарт харилцаа хамтын ажилагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжуудын талаар ярилцав.

Мөн энэ үеэр талууд боловсрол, онцгой байдал, зам тээврийн салбарын чиглэлд хамтран ажиллах тухай хэлэлцээр, санамж бичиг байгуулах ажлыг ойрын хугацаанд зохион байгуулахаар тохиров.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version