НийгэмFocus

Хүүхдийн төлөөх Итгэл Найдварын Алхалт болно

Хүүхдийн төлөөх Итгэл Найдварын Алхалт (Children’s Walk for Hope) нь Кристина Ноблийн Хүүхдийн Сангаас (КНХС) жил бүр зохион байгуулдаг хандивын арга хэмжээ бөгөөд энэ удаад 2023 оны 09-р сарын 24-ны өдөр болно.

Энэ жил бид хүүхдийн бие махбодын хүчирхийллийн эсрэг 1.5км, 3км болон 5км гүйлтийг зохион байгуулах бөгөөд эхний 3 байранд орсон хүмүүсийг КНХС-ийн уран хүүхдүүдийн урласан бэлэг хүлээж байна.

Арга хэмжээнээс босгосон бүх хандивын 80%-ийг эрх нь зөрчигдсөн хүүхдүүдэд, 20%-ийг нярайн асрамж, халамжийн төвд зориулна.

“Хүүхдийн төлөөх Итгэл Найдварын Алхалт” арга хэмжээнд хэрхэн оролцох вэ?

  1. Дараах холбоосоор орж бүртгүүлнэ: http://bit.ly/CWFH2023
  2. Бүртгэлийн хураамж: 20,000₮
  3. Хураамжаа манай байгууллагын данс руу шилжүүлнэ: Дансны нэр: Кристина Нобелийн Хүүхдийн Сан
  4. Банкны нэр: Худалдаа Хөгжлийн Банк Төгрөгийн данс: 404037001
  5. Гүйлгээний утга: Нэр, утасны дугаар, гүйх урт
  6. 2023 оны 09-р сарын 24-ний өглөө Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд хүрэлцэн ирж оролцоно.

Та өөрийн гэр бүл, найз нөхдөө уриалан хүүхдийн биеийн хүчирхийллийн эсрэг гүйхийн сацуу өөрийн эрүүл мэндэд хувь нэмрээ оруулаарай.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version