Эрүүл мэнд

“Үйлчлүүлэгчийн дуу хоолойг сонсъё” өдөрлөг болов

Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын Дэлхийн өдрийг тохиолдуулан эрүүл мэндийн байгууллагууд “Үйлчлүүлэгчийн дуу хоолойг сонсъё” уриатай өдөрлөгийг /2023.0.15/ зохион байгууллаа.

Өдөрлөгийн зорилго нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан 2023 оны үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын Дэлхийн өдрийн сэдэв, уриаг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, үйлчлүүлэгчдэд Олон улсын үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын зорилтуудын талаар ойлголт өгөх юм.

Энэ өдрийг 2019 оноос эхлэн ДЭМБ-аас жил бүрийн есдүгээр сарын 17-нд “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын Дэлхийн өдөр” болгон тэмдэглэж, улс орон бүрт эрүүл мэндийн салбарт үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангаж, хамтран ажиллахад чиглэж  ирсэн.

Өнөөдрийн үйл ажиллагааг “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангахад үйлчлүүлэгчийг оролцуулъя” сэдвийн хүрээнд “Үйлчлүүлэгчийн дуу хоолойг сонсъё” уриан дор тэмдэглэлээ.

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний багийн идэвхтэй гишүүнээр үйлчлүүлэгчийг өөрийг нь оролцуулснаар тусламж үйлчилгээний аюулгүй байдал, оношилгоо, эмчилгээний үр дүн, сэтгэл ханамжид эергээр нөлөөлдгийг баримт, нотолгоонууд  харуулсаар байна.

Энэ удаагийн өдөрлөгийг Улсын хэмжээнд эрүүл мэндийн байгууллага, нэгдсэн эмнэлгүүд хэрэгжүүлж, үйлчлүүлэгчдэд зөвлөгөө, тусламж үзүүллээ. Улсын хоёрдугаар төв эмнэлэг болон Өргөө амаржих төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн хамт олон салбартаа манлайлан Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын зорилтын хүрээнд эмнэлгийн тусламж үйлчилгээнд “Үйлчлүүлэгчийн дуу хоолойг нэмэгдүүлэх” буюу үйлчлүүлэгч болон түүний гэр бүл, асран хамгаалагчдыг оношилгоо, эмчилгээ болон бусад тусламж үйлчилгээний  шийдвэр гаргалтад  оролцох оролцоог сайжруулахаар ажиллаж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version