БоловсролЭрүүл мэндFocus
Сургууль орчимд ундаа, чипс, гоймон, контик зарахгүй
Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан ХХААХҮЯ-наас сургуулийн орчинд хүүхдэд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг танилцууллаа.
Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтад дурьдсанаар “Сургуулийн орчин” гэж сургуулийн байр, дотуур байр болон Газрын тухай хуулийн 33 дугаар 33.1.1 заалтад заасны дагуу сургуульд эзэмшүүлсэн газар, түүнээс эргэн тойронд 150 метр хүртэлх газрыг хэлнэ.