Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд нийт 288 сургуулийн автобус явна. Үүний 75 нь хүүхдийн зориулалттай автобус байх аж. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад суралцаж буй хүүхдийн тоо нэмэгдэж, замын ачаалал ихсэж байгаа учраас эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ машинаар зөөх нь хөдөлгөөний ачаалалд нөлөөлнө. Тиймээс хамран сургах тойргоор гэртэйгээ ойр суралцах зохицуулалтыг дэмжихээс гадна холоос явж буй хүүхдүүдэд сургуулийн зориулалттай автобус үйлчлэх нөхцөлөөр зохицуулж байгаа аж.