Хууль эрх зүй

“Байр түрээслүүлнэ“ хэмээн зар оруулж, залилах гэмт хэрэг гарч байна

Цагдаагийн байгууллагаас орон сууц түрээслэхтэй холбоотой залилан мэхлэлтээс урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүллээ.

Хөдөө, орон нутгаас нийслэл рүү шилжин ирж буй айл өрхүүд, оюутнуудад нэн тэргүүнд тулгардаг асуудал нь байр, орон сууц. Тэдний энэ сонирхлыг залилагч этгээдүүд ашиглаж, эд хөрөнгийн гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой залилан мэхлэх гэмт хэргийн үйлдэл, арга жил ирэх тусам улам нарийсаж байна.

Гэмт хэрэгтнүүд дараах аргуудаар иргэдийг хууран мэхэлдэг.

  1. Орон сууцны гэрчилгээ болон бусад баримтыг хуурамчаар үйлдэх. Залилагчид түрээслэгч нарт хуурамчаар үйлдсэн гэрчилгээгээ үзүүлж, өөрийн байр хэмээн итгүүлэн, бусдын байрыг дамлаж түрээслүүлэх гэмт хэрэг нэмэгджээ.
  2. Гэрээ ашиглах Шинээр барьж байгаа барилга, орон сууцыг үзүүлэн итгэл үнэмшил төрүүлж гэрээ хийж урьдчилгаа авч мөнгө залилж байна.
  3. Барилга орон сууцны төсөлд хамруулна. Хямд үнэтэй болон түрээсийн байранд оруулж өгнө гэж иргэдэд итгүүлж залилах гэмт хэрэг үйлддэг.
  4. Мөнгө зээлж хүүнд нь байранд үнэгүй суулгана. Байрлал сайтай байрны зар байршуулж мөнгө зээлж байрандаа үнэгүй суулгана гэж урьдчилгаа мөнгө авч, иргэдийг залилж байна.
  5. Байр түрээслүүлнэ. Байрлал сайтай байр түрээслүүлнэ гэх зарыг олон нийтийн сүлжээнд байршуулж холбогдсон иргэдэд бага үнэ амлаж урьдчилгаагаа өгөхгүй бол өөр хүнд түрээсэлнэ гэж хэлж, залилах гэмт хэрэг үйлдэж байгааг анхаарууллаа. 
Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version