НийгэмFocus

Маш олон хүүхэд насаараа “асрамжийн хүүхэд“ нэртэй болохыг тэвчихгүй

“Өнөр бүл” төвийн захирал М.Өлзийчимэг өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Нийгмийн гажуудлын золиос болж буй бяцхан үрс хайран” гэж шүүх болон дүүргийн Засаг дарга нарыг шүүмжлэв.  

Тэрбээр  “28 настай ээж, 38 настай аавын эцэг эх байх эрхийн хасаад, 2-10 насны 6 хүүхдийг асрамжийн газар луу илгээж буй шүүхийн шийдвэр, засаг даргын захирамж. Хэлэх ч үг олдохгүй байна. Архи уудаг, орон гэргүй гэх шалтгаанаар эрхийг нь хассан гэнэ.

Уг яахаа алдсан юм шүүхийн шийдвэрийг уншиж байхад харагдахгүй л байна. Яагаад орон нутаг засаг захиргаа нь ийм хүмүүстэйгээ ажиллахгүй байгаа юм бэ. Яагаад энэ залуу хүмүүсээр албадан ажил хийлгэж, эрүүлжүүлж, соён гэгээрүүлэхгүй байна вэ.

Маш олон хүүхэд амьдын хагацалд автаж, насаараа асрамжийн хүүхэд гэдэг нэр зүүж явааг харж тэвчиж чадахгүй, маш их сэтгэл эмзэглэж байна. Үүнийг таслан зогсоох тал дээр холбогдох газрууд тун хангалтгүй, сэтгэлгүй байгаад харамсах юм даа.” хэмээжээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version