МПМОнцлох

Монполимет групп Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлж дууслаа

Монполимет Групп нь Монцемент цогц үйлдвэрийн төслийн хүрээнд Хөгжлийн банкнаас нийт төслийн хөрөнгө оруулалтын 20%-д буюу зээл олгосон үеүдийн дундаж ханшаар 126.6 тэрбум төгрөг авснаас нийт 260.2 тэрбум төгрөгийн эргэн төлөлтийг 100 гаруй тэрбум төгрөгийн ханшийн алдагдлын хамт хуваарийн дагуу төлж дууслаа.

Зээлийн эргэн төлөлтийг зээл авсан даруй буюу 2015 оны 12 сараас эхлэн төлж нийт 40 гаруй удаагийн тасралтгүй эргэн төлөлт хийж, бүрэн төлж дууслаа.

Монцемент нь Хөгжлийн банкны зорилт, шалгуурыг 100 хувь хангасан, цаг хугацаандаа амжилттай хэрэгжсэн, нийгэм эдийн засагт бодит үр өгөөжөө өгөөд эхэлсэн үлгэр жишээ, үндэсний стратегийн ач холбогдол бүхий төсөл юм.

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 164 дүгээр тогтоолын дагуу 65 сая ам.доллартай тэнцэх төгрөгийн санхүүжилтийг Хөгжлийн банк олгох ёстой байсан хэдий ч энэ тогтоол өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй буюу өөрсдийн үйл ажиллагаанаас огт шалтгаалаагүй валютын ханшийн эрс өсөлтөөс ийнхүү 100 гаруй тэрбум төгрөгийн алдагдал хүлээлээ.

Цаашид төр засгаас дан ганц аж ахуйн нэгжид ханшийн алдагдлыг үүрүүлэх нь шударга бус бөгөөд үндэсний ач холбогдол бүхий томоохон төслүүдийг валютын ханшийн эрсдлээс хамгаалах тогтолцоог бусад улс орнуудын жишигт нийцүүлэн бий болгох зайлшгүй шаардлагатай юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version