БоловсролОнцлох

Цэцэрлэгт бүртгүүлэх хүсэлтийг хүлээн авч байна

Иргэдийн хүүхдээ бүртгүүлэх хүсэлтийг хоёр үе шаттай хүлээн авна. Үүнд:

  • I үе шат: 2023 оны наймдугаар сарын 1- 20-ны өдрүүдэд;
  • II үе шат: 2023 оны есдүгээр сарын 11-20-ны өдрүүдэд тус тус үргэлжилнэ.

Цахим элсэлт:

Төрийн өмчийн болон хамран сургах тойрог тогтоолгосон зарим төрийн бус өмчийн цэцэрлэгийн элсэлтийн хуваарилалтыг хүчин чадалд нь тулгуурлан:

  • I үе шат: 2023 оны наймдугаар сарын 23-25-ны өдрүүдэд;
  • II үе шат: 2023 оны есдүгээр сарын 20-22-ны өдрүүдэд зохион байгуулна.

Эцэг эх, асран хамгаалагчид  аль үе шатанд бүртгэл, элсэлтийг хийлгэснээс шалтгаалан 2023 оны есдүгээр сарын 1, 22-ны өдрүүдээс хойш хуваарилагдсан цэцэрлэг дээр очиж гэрээ байгуулна.

Эцэг эх, асран хамгаалагчдад тавигдах шаардлага:

  1. Оршин суугаа газартаа бүртгэлтэй, бичиг баримтын зөрчилгүй байх.
  2. Түр оршин суугч цэцэрлэгт хүүхдээ хамруулах хүсэлтийг цахимаар илгээхийн тулд амьдарч буй хороо, дүүрэгтээ бүртгүүлж, улсын бүртгэлийн хаягийг элсэлтийг зохион байгуулах хугацаанаас өмнө шилжүүлсэн байх.
  3. Цахим системд бүртгүүлэх боломжгүй иргэд бүртгэлийн хугацаанд ажлын өдөр, ажлын цагаар тухайн дүүргийн ойр байрлах төрийн өмчийн цэцэрлэгийн дэмжих багт хандах.
  4. Цэцэрлэгийн зүгээс тавьж буй хууль ёсны шаардлагыг биелүүлэх.

Цахимаар бүртгүүлэхдээ:

  • E-Mongolia төрийн үйлчилгээний нэгдсэн систем рүү нэвтрэн орно.
  • “Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлт” гэсэн цонх гарч ирэхэд хүүхдийнхээ мэдээллийг оруулна.
  • Өмнөх жил цэцэрлэгт хамрагдаж байсан бүртгэлтэй бол тухайн цэцэрлэгийн нэр, дугаарыг дүүргийн нэрийн хамт сонгоно.
  • Цэцэрлэгийн нэр, дугаар харагдахгүй бол “Шинээр элсэх хүүхэд” гэж ойлгоно.
  • Хүүхдийн бүртгэлтэй хаягийг сонгоно.
  • Цэцэрлэгт хүүхдээ хамруулахгүй бол шалтгаанаа сонгоод хүсэлтийг илгээнэ.
  • Хүүхдээ бүртгэлтэй цэцэрлэгтээ үргэлжлүүлэн суралцуулах бол “Таны хүсэлтийг хүлээн авлаа.” гэсэн мэдээлэл гарч ирэхэд хүсэлтээ шууд илгээх боломжтой болно.
  • Бүртгэлтэй цэцэрлэгтээ хамруулахгүй, эсвэл шинээр элсэх хүүхэд “Шилжилт хөдөлгөөн хийхгүй.” гэсэн тохиолдолд “Тухайн хаяг дээр хуваарилалт хийнэ.” гэсэн мэдээлэл гарч ирсний дараа “Ойлголоо” гэсэн товчийг дарснаар хүсэлт илгээгдэнэ.
  • Бүртгэлтэй цэцэрлэгтээ хамруулахгүй, эсвэл шинээр элсэх хүүхэд “Шилжилт хөдөлгөөн хийнэ.” гэсэн тохиолдолд  “2023/08/20-ны 17:00 цагаас өмнө шилжилт хөдөлгөөнөө хийнэ.” гэсэн мэдээлэл гарч ирсний дараа “Ойлголоо” гэсэн товчийг дарснаар хүсэлт илгээгдэх болно.

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version