НийгэмFocus

Говьсүмбэр чиглэлийн галт тэрэгний замыг сэргээн засаж байна

Говьсүмбэр, Төв аймгийн нутгаар орсон хүчтэй аадар борооны улмаас 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 23 цаг 30 минутад Агуйт – Наран-Элгэн  хоорондын замын 559-р км-ийн 1-р зуутад төмөр замын ул шороо үерийн усанд угаагдсан тул тус хэсгийн галт тэрэгний хөдөлгөөнийг түр хязгаарлаж, замыг сэргээн засах ажлыг эхлүүлээд байна. 

Улаанбаатар-Сайншанд чиглэлийн зорчигчийн 286-р галт тэрэг, Улаанбаатар – Замын-Үүд чиглэлийн зорчигчийн 44-р галт тэрэгний болон Сайншанд-Улаанбаатар чиглэлийн 285-р галт тэрэг, Замын-Үүд – Улаанбаатарын чиглэлийн 275-р галт тэрэгний хөдөлгөөнийг Агуйт, Наран-Элгэн зөрлөг дээр зогсоож, зорчигчдыг шилжүүлэн суулгаж, үргэлжлүүлэн аялуулах ажлыг шуурхай зохион байгуулж байна.

Эх сурвалж: “УБТЗ” ХНН

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version