Хууль эрх зүйFocus
Нийслэлд зайлшгүй газар чөлөөлөх шаардлагатай 29 байршил
“Престиж инженеринг” ХХК, “Хайдродизайн прожект” ХХК-иас Хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөний хүрээнд үерийн эрсдэлтэй бөгөөд чөлөөлөх шаардлагатай байршлуудын судалгааг хийсэн байна.
Судалгаанд Сэлбэ болон Дунд гол дагуу 29 байршилд зайлшгүй газар чөлөөлөх шаардлагатай гэх дүгнэлт гарсан бөгөөд S’outlets дэлгүүрийн газрыг чөлөөлж, Aqua Garden хорооллын газрыг усны нөөц бүрдүүлэх зориулалтаар чөлөөлөх ёстой гэсэн дүгнэлт гарсан юм.
Цаашид Сэлбэ, Дунд голын урсацад нөлөөлөхүйц барилга барьсан дээрх газруудыг нураах эрхзүйн орчныг судалж байгаа ба Засгийн газарт танилцуулж, шийдвэртэй арга хэмжээ авах юм.