Нийслэл

Гал түймрийн улмаас нэг хүн нас баржээ

Он гарсаар нийслэлийн хэмжээнд гал түймэрт өртөж 15 иргэн /том хүн/ нас барсан байна. Тухайлбал Өчигдөр /2023.07.19/ Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Баатархайрханы гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлага 00:05 цагт иржээ.

Дуудлага мэдээллийн дагуу Гал түймэр унтраах аврах 35 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход 5 ханатай хоёр гэр, эд хогшил бүрэн шатаж байсныг унтрааж ажиллалаа.

Гал түймэрт өртөж 48 настай эрэгтэй нас барсан байсныг цагдаагийн байгууллагад, 74 настай эмэгтэйн 2 гар, нурууны хэсэг түлэгдсэн байсныг ЯТТ 103-ийн эмчид хүлээлгэн өгсөн.

Сүүлийн өдрүүдэд гэр, байшин, хогийн суваг шатсан гал түймрийн дуудлага нэмэгдэх хандлагатай байгаа нь хүний амь нас, эрүүл мэнд хохирох эрсдэлийг дагуулж байна.

Шалтгаан нөхцөлийг авч үзвэл, пийшин зуухны аюулгүй галлагааг хангаагүй, цахилгаан хэрэгслийн хэт ачаалал үүсгэх зэрэг иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс үүдэлтэй байна.

Иймд, иргэд гэр орон сууцны галын аюулгүй байдлыг анхаарч, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг ханган, гал түймрийн аюул, ахуйн осол гэмтлээс сэрэмжтэй байхыг зөвлөж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version