Тамирчдын амжилтFocusШинэ мэдээ

Жюү жицүгийн ДАШТ нээлтээ хийнэ

2023 оны Жюү жицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын “Степпе Арена”-д /2023.07.15/ эхлээд байна.

20 дахь удаагийн тэмцээнд Монгол, Алжир, Бангладеш, Бельги, Канад, БНХАУ, Хорват, Кипр, Герман, Конго, Португал, Колумб, Франц, Итали, Грек, Индонез, ОУЖЖХ, Ирак, Израиль, БНСУ, Бахрейн, Филиппин, Узбекистан, Йордан, Тайланд, Дани, Монтенегро, Словени, Серби, Нидерланд, Казахстан, Кыргызстан, Австри, Румын, Саудын Араб, Швед, Швейцарь, Тайвань, АНЭУ, АНУ, Вьетнам гэсэн 41 орны 500-гаад тамирчин хүч үзэж байгаа юм.

Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж байгаа нэр хүнд, цар хүрээтэй уг тэмцээн мастерс ангиллын барилдаанаар эхэлсэн бөгөөд өнөөдөр 16:00 цагт тус тэмцээний албан ёсны нээлтын ёслол болно.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version