Үндэсний их баяр наадмын өмнөхөн Сэлбэ голын сав дагуух далан сэтэрснээс 120 гаруй барилга, байгууламж усанд автаж, тэдгээр барилга байгууламжид банкнаас зээл авч бизнес эрхэлж байсан иргэд цөөнгүй байсан юм. Мөн авто гражууд руу нь ус орсноос автомашин нь эвдэрсэн тохиолдлууд ч олон гарсан.
Тодруулбал, Сэлбэ голын далан сэтэрснээс СүхбаатарНатурын гүүрнээс баруун урагшаа Нарны зам, Сэлбэ голын зүүн далан буюу “Улаанбаатар Буян” ХХК-ийн хажуу талын замаас Олимпын гудамж, Үндэсний соёл амралтын хүрээлэн хүртэл үерийн ус хальсан. Үерийн нөлөөнд нийт 29 орон сууц, 20 аж ахуйн нэгжийн объект өртсөн юм. Харин Баянзүрх дүүргийн хувьд 43 дугаар хорооны 49 байр, 36 гарааш үерт өртсөн билээ.
Иймд нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Үнэлгээний тухай хууль тогтоомжид заасны дагуу хохирлын үнэлгээг тусгай зөвшөөрөл бүхий үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд тогтоодог. Тэдгээр компаниудаар хохирлоо тогтоолгосны дараа дүүрэгтээ хандана, улмаар дүүрэг нийслэлд асуудлыг шилжүүлэх шаардлагатай. Хохирлынхоо үнэлгээг долдугаар сарын 24-нд багтаан хийлгэх ёстой” гэдэг байр суурь илэрхийлсэн юм.