Онцгой байдлын алба хаагчид өдөр бүр Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт эргүүл, хөдөлгөөнт эргүүлээр ажиллаж, иргэдийн аюулгүй байдлыг хангаж байна. Ойрын өдрүүдэд халалт үргэлжилж, түр зуурын хүчтэй аадар бороо орох эрсдэлтэй байгааг мэргэжлийн байгууллагаас мэдээлж байна.
Иймд:
- Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,
- Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,
- Хүүхдийг гол горхи, нуур, цөөрмийн ойролцоо тоглуулахгүй байх
- Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх
- Булчин, шөрмөс татах үед гол усанд орохоос татгалзах
- Түргэн урсгалтай гүнзгий голын усанд сэлэхээс зайлсхийх
- Гол горхи, нуурын ус гатлахдаа зориулалтын гарам, гүүрээр гарах
Голын эрэг дагуу байрласан аюулгүй байдлын сануулга, самбаруудыг анхаарч аюулгүй байдлаа хангах, гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүллээ.