театр

“Асарын өндөр” түүхэн аялгуут жүжиг үзэгчдийн хүртээл болно

Завхан аймгийн 100 жилийн ойд зориулан Б.Цогнэмэхийн зохиол “Асарын өндөр” түүхэн аялгуут жүжиг энэ сарын 24-ний өдөр үзэгчдийн хүртээл болно.

Өнгөрсөн жил Завхан аймгийн Алдархаан сумын Ямаан усны Хүннүгийн язгууртны дурсгалт газарт хийсэн археологийн судалгааны үр дүнд Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор олдсон. Манай улсын хэмжээнд Гол мод, Ноён уул, Дуурлиг нарс гэх мэт нийт 9 язгууртны дурсгалт газрыг нээн илрүүлээд байсан бол Ямаан усны дурсгал бүртгэгдсэнээр 10 дахь дурсгалт газарт албан ёсоор тооцогдож байна.  

Огторгуйн цагаан Гарьд сан, УГЗ Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн хөгжимт жүжгийн театртай хамтран тус олдворыг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор энэхүү түүхэн аялгуут жүжгийг үзэгчдэд толилуулах юм.

Жүжгийн ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, УГЗ Н.Наранбаатар, ерөнхий зураачаар СТА С.Ариунболд, хөгжмийн зохиолчоор СТА Ш.Өлзийтөгс, хөдөлгөөний найруулагчаар СТА Г.Ган-Очир, түүхийн зөвлөхөөр Ж.Мөнхдэлгэр, бүжиг дэглээчээр СТА А.Отгон нар ажиллаж байна.

Сонирхуулахад, Завхан аймгийн хөгжимт жүжгийн театр “Өндөр гэгээн” дуулалт жүжиг, “Гарын таван хуруу” мюзикл жүжиг, “Жангар” хүүхдийн жүжиг зэрэг томоохон хэмжээний бүтээлүүдийг өөрийн тайзнаа туурвиж үзэгчдэд хүргэж байжээ. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version